2024.05.27 - 2024.05.31

ОНЦЛОХ ИШЛЭЛ

“Чи хэчнээн амжилтад хүрсэн ч үзэн ядагч нар байсаар байх болно."

- Сэм Алтман

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,582.08 нэгжид хүрч, 0.75%-ийн уналттай хаагдлаа. 2024 оны 5-р сарын байдлаар ам.долларын ханш төгрөгийн эсрэг 0.86 хувиар суларлаа. 2023 оны эцэст 1 ам.доллар 3,410.86 төгрөгтэй тэнцэж байсан бол 5-р сарын байдлаар 1 ам.доллар 3,381.43 төгрөгтэй тэнцэж төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарлаа.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.51 хувиар буурч, 5,277.51 нэгжид хүрлээ. АНУ-ын хувьцааны зах зээл 2024 оны 5-р сард өсөлттэй байсан бөгөөд хувьцаануудыг салбараар нь ангилбал өсөлттэй ангиллын хувьцаануудаас илүүтэй үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд илүү өсөлтийг үзүүллээ. 2024 оны хувьцааны зах зээлийн төлөвийн хувьд Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгээ бууруулах цаг хугацаа хэзээ байх вэ? гэдгээс ихээхэн хамаарах хүлээлттэй байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Евро бүсийн 2024 оны 5-р сарын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарсны улмаас Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.46 хувийн бууралттай хаагдлаа. Евро бүсийн инфляцын түвшин өндөр гарсан нь Европын төв банкны 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гарахад эргэлзээтэй байдлыг үүсгэлээ.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт холимог байдалтай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.41 хувь буурсан бол TOPIX индекс 1.09 хувийн өсөлттэй хаагдлаа. Хөрөнгө оруулагчид Япон улсын төв банкын ээлжит бодлогын хүүгийн шийдвэрт анхаарлаа хандуулж байна. Япон улсын иений ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшиндээ арилжаалагдаж байгаа юм. Япон улсын төв банкны зүгээс бодлогын хүүгээ өсгөх талаар дохио өгсөөр байгаа хэдий ч валютын зах зээлд хүчтэй нөлөөлөх бодитой бодлогын шийдвэр гаргаагүй байгаа юм. Хэрэв ээлжит Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ өсгөвөл иений ханш чангарах хүлээлттэй байна. Бидний хувьд Япон улсын төв банкыг 2024 онд 2 удаа бодлогын хүүгээ өсгөнө гэх хүлээлттэй байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд бууралттай гарсны улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний бууралттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.07 хувь, CSI 300 индекс 0.60 хувь тус тус бууралттай хаагдлаа. БНХАУ-ын бодлого боловсруулагчид улсынхаа 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5.0 хувьд зорьж бодлогын шийдвэр гаргаж ажиллаж байгаа билээ. Дийлэнх шинжээчид тус улсыг зорилтот эдийн засгийн өсөлтдөө хүрэх боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл, Олон улсын валютын сан өнгөрөгч 7 хоногт БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 4.6 хувиас 5.0 хувь болгож өсгөлөө.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.50%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж сүүлийн 11 жилд анх удаа 1 хувьд хүрсэн билээ. Өнгөрөгч 7 хоногт тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 1.0 хувиас өсөж 1.07 хувьд хүрлээ.
  3. Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.70 хувиас 7.27 хувийн хооронд байна.

    Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.13 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.26 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 12.31 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна

    Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

 2024.05.31


Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2031 тоот албан бичгийн дагуу “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг MGLA үсгэн кодтойгоор эхлүүлнэ. 


Дэлгэрэнгүй

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

 2024.05.27


“Говь” ХК-ийн хяналтын багц эзэмшигч "Таван Богд Холдингс" ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн "Говь" хувьцаат компанийн 98,292,837 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 12.60 хувийг худалдан авах санал гаргасан байна.


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

ДЭЗФ: Эдийн засагчдын 82 хувь нь 2024 онд дэлхийн эдийн засагт өсөлт давамгайлна гэж үзэж байна

 2024.05.30 


Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Ахлах эдийн засагчдын 2024 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг танилцууллаа. Эдийн засагчдын шинэ тооцооллоор 2024 онд дэлхийн эдийн засгийн эргэн тойронд болгоомжилсон өөдрөг байдал давамгайлж байгаа нь тодорхой болж байна.


Дэлгэрэнгүй

"Google” Малайзад үүлэн тооцооллын технологи хөгжүүлэхэд $2 тэрбумын хөрөнгө оруулна

 2024.05.20 


“Google” компани Малайз улсад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Үүнд дата төв болон үүлэн тооцооллын технологийг хөгжүүлэх санаачилгууд багтсан байна.


Дэлгэрэнгүй